СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр Венесуэл улс сонгогджээ. Уг мэдээг ялтан өөрөө шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсантай адил үйл явдал боллоо хэмээн зарим хэвлэлүүд онцолж байна.

Учир нь Венесуэл улс ойрын жилүүдэд хүний эрхийг хамгийн их зөрчиж буй улс орнуудын нэг болсон ч

Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаза Каракас хотод мэдэгдэл хийж АНУ болон түүний холбоотнуудын харгис ширүүн явуулгыг үл ойшоож Хүний эрхийн зөвлөлд сонгогдсон нь түүхэн үйл явдал хэмээн тэмдэглэсэн байна.

Өнгөрсөн долдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн дээд төлөөлөгч Мишель Бачелет Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газрыг ард иргэдэд хүргэх хүнсний тусламжийг улс төрийн зорилгоор ашигласан нь хүний эрхийг зөрчиж буй үйлдлийг нотолж байна хэмээн буруутгажээ.

Түүнчлэн . НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 47 орон сонгогдож гурван жилийн хугацаатайгаар дэлхийн улс орнуудын хүний эрхийн асуудлуудыг шийддэг юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.