Австралийн иргэн 53 настай Дебора Пилгрим ням гарагт найзуудтай хамт аялж байгаад сураггүй алга болжээ. Эмэгтэй Аделайде хотоос 80 км орчимд байдаг Седан суурингийн орчимд төөрсөн байна.
Түүнийг алга болсноос хойш гурав хоногийн дараа тусламж хүссэн SOS гэсэн элсэн дээрх бичигний тусламжтайгаар олжээ. Тэр хүртэл цагдаа нар гурав хоногийн турш нисдэг тэрэг, дрон, сайн дурынхан, эрэл хайгуулын багийнхны хамт төөрсөн эмэгтэйг хайсан ч олж чадаагүй байсан юм.
Пилгримийн төөрсөн газар хөл алдахад л хальтарч унах аюултай тул эсэн мэнд байгаа эсэхэд ойр дотныхон нь ихээхэн санаа зовж байжээ. Түүнчлэн хорт могой, махчин амьтад ч олон байдаг аж.
Аврах ажиллагаа дөрөв дэх хоногтоо шилжихийн өмнө Седаны орчимд амьдардаг эрэгтэй хувийн эзэмшлийнх нь хяналтын камерт SOS гэсэн бичиг харагдсаныг цагдаа нар мэдэгдсэн байна. Азаар эмэгтэй эсэн мэнд олдсон бөгөөд эмнэлгийн тусламж авсныхаа дараа гэртээ харьжээ.
Эх сурвалж: www.cnn.com