УИХ-ын өчигдрийн чуулганаар Хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-УИХ-ын өчигдрийн чуулганаар Хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох хуулийн төсөл батлагдлаа. Энэхүү хууль батлагдсанаар 21 аймаг, зургаан дүүрэгт хорт хавдрын илрүүлгийн төхөөрөмж суурилуулна. Хорт хавдрыг эрт илрүүлдэг болно. Долоон төрлийн хорт хавдрын шинжилгээг авдаг болно.
Монгол улсад жилд 4400 орчим хүн хорт хавдраар нас барж байна. 3,2 сая хүн амтай улсын хувьд энэ бол том тоо. Энэхүү хууль батлагдсанаар энэ тоо буурна гэж итгэж байна.