Мексикийн Кулиакан хотод багтай зэвсэгт этгээдүүд цэрэг цагдаа нартай буудалцаж ширүүн мөргөлдөөн гарчээ. Энэ үеэр хар тамхины мафийн толгойлогч Хоакин Эль Чапо Гузманы хүүг баривчлан саатуулсан тухай орон нутгийн хэвлэлээр мэдээлсэн байна.
Эль Чапогийн хоёр дахь эхнэрээс гарсан дөрвөн хүүхдийн нэг Овидио Гузман Лопезыг Синалоа зэвсэгт бүлгэмийн гол байршил Кулиакан хотоос баривчилжээ. Тус хотод аюулгүйн хүчнийхэнтэй буудалцаж мөргөлдсөн багтай этгээдүүдийг гэмт бүлэглэлийн гишүүд байсан хэмээн таамаглаж байна.
28 настай Овидио Гузманыг ах Хоакин Гузман Лопезын хамт хууль бус мансууруулах бодис наймаалсан хэрэгт холбоотой гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас энэ жилийн хоёрдугаар сард үзсэн юм.
Эль Чапо Гузман нь хоёр эхнэрийн зургаа болон түүнээс ч олон хүүхэдтэй байж магадгүй бөгөөд Мексикийн хорих газарт баригдсан ч 2015 онд газар доорх хонгилоор оргожээ. Түүнийг дахин баривчилж бүх насаар нь хорих ял дээр 30 жилийн ял нэмсэн юм. АНУ-ын Засгийн газар Эль Чапог Синалоа зэвсэгт бүлгийг удирдаж байх үед хууль бус мансууруулах бодисны хамгийн том нийлүүлэгч байсан хэмээн үздэг.
Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com