СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-18

Нийслэлийн төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форум болж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн хот байгуулагдсаны 380 жилийн ойг угтан өнөөөдөр “BLue sky” зочид буудалд АТГ, НЗДТГ, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Нийслэлийн төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт нийтийн албан тушаалтнуудыг ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр үе шаттай сургаж, чадавхжуулахаар тусгагдсан бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг зохион байгуулж байгаа аж.

 Төрийн албан хаагчийн ёс зүйг дээшлүүлэх нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал арга хэрэгсэл гэж үздэг. Тиймээс Төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй шуурхайг үзүүлэх, ил тод, нээлттэй  ажиллахын эх үндэс нь төрийн албан хаагч ёс зүйтэй, хариуцлагатай, үнэт зүйлсээ эрхэмлэн, хуулийг сахин биелүүлэх явдал юм хэмээн уг форумыг зохион байгуулагчид хэллээ.

Ёс зүйн форумд Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академи, Монгол Улсын Их Сургуулийн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн докторууд Шударга ёс ба үнэт зүйл, Ёс зүй ба орчин үеийн чиг хандлага, Ёс зүйн манлайлал, хариуцлага зэрэг сэдвүүдээр онол, практик хосолсон сонирхолтой илтгэлүүдийг тавьж, төрийн албаны үнэт зүйлс, ёс зүйн асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр эргэцүүлэх асуулт, хариулт өрнүүлэн, хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.

           Ёс зүйн форумыг хоёр шатлалаар зохион байгуулах бөгөөд 11 дүгээр сард нийслэлийн удирдах ажилтнуудыг хамруулах аж.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.