Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте мотоциклтой осолдож ташаагаа гэмтээж, шалбарсан тухай төлөөлөгч нь мэдэгджээ.
Ойрын өдрүүдэд 74 настай төрийн тэргүүний эрүүл мэндийн байдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр лхагва гарагийн үдээс хойш Ерөнхийлөгчийн ордны ойролцоо осолд орсон гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ерөнхийлөгчийн тохой, өвдөг шалбарч, ташаа нь гэмтсэн ч эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн байна. Дутерте ордны хашааг тойрсныхоо дараа тээврийн хэрэгслийг зогсоол дээр байрлуулах гэж байгаад бэртжээ.
Ерөнхийлөгчийн биеийн байдалд санаа зовох хэрэггүй ба одоогоор амарч байгаа гэдгийг төлөөлөгчид нь дамжуулав.
Дашрамд дурдахад Филиппин улсын хуулинд төрийн тэргүүн гэнэтийн ослоор амиа алдсан болон ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд дэд Ерөнхийлөгч эрх мэдлийг нь шилжүүлэн авдаг байна.
Эх сурвалж: www.theguardian.com