Бангладеш улсад 1991 онд Горки хар салхи болоход түүнд өртөж амь насаа алдсан хүмүүсийн 91 хувь нь эмэгтэйчүүд байв.
Энэтхэгийн хойгт 2004 онд болсон цунамид өртөгсдийн 70 хувь нь мөн л эмэгтэйчүүд.
Мьянмар улсад 2008 онд Наргис хар салхинд амь насаа алдагсдын 61 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Энэ бол алив гамшиг эрсдэлд эмэгтэйчүүд хүүхдүүд хамгийн их өртдөгийг батлах тоон үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд болж буй томоохон гамшиг эрсдэлийн үеэр хохирогсдын 61-80 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг ажээ. Энэ нь эмгтэйчүүдийн ажлын онцлог, биеийн хүч сул дорой байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Тиймээс "Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо" сэдэвт чуулганыг энэ сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Гамшгийн эрсдэлийн үед эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, аливаа аюул эрсдэлээс сэргийлэх хандлага, амьдралын хэв маягаа түгээн дэлгэрүүлэх, эсрдлээс хохирол багатай даван гардаг болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн турийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.