Хүн төрөлхтөн 200,000-400,000 жилийн тэртээгээс хоол хүнсээ хадгалж байсан гэж орчин үеийн судлаачид үздэг болсон. Орчин цагийн хүмүүс оройн хоолноос үлдсэн зүйлсээ хуванцар юмуу шилэн саванд хийж хөргөгчиндөө хадгалдаг.
Харин эртний хүмүүсийн хувьд ясны чөмгийг дараа идэхээр сайтар хадгалдаг байсан гэжээ. Яс, арьс, булчин шөрмөс хатсан үед чөмгийг нь ташиж авдаг байв.
Судлаачид Израйлийн Кесем агуйгаас эрт үеэс хадгалагдаж ирсэн хоолны үлдэгдэл олсон байна. Бугын ясыг хатааж хадгалан, дараа нь доторх чөмгийг нь авахын тулд цуулсан гэж таамаглажээ.
Тель Авивын их сургуулийн археологичид Кесем агуйд байсан эртний хүмүүс бугын ясны чөмөгнөөс гадна махыг ч мөн хадгалахдаа дээрхтэй төстэй аргыг ашигладаг байсан байж магадгүй гэж үзжээ. Ийм аргаар махыг есөн долоо хоног хүртэл хугацаанд хадгалдаг байжээ.
Эх сурвалж: www.cnn.com