СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Энэ өвөл Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө. Сүүлийн өдрүүдэд тайгад хэд хэдэн удаа цас орсон тул цаатан өрхүүд зарим нь тайгаас бууж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал, тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол.

Цагаан нуур сум 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 нь баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.

Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж Хөвсгөл аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.