Баян-Өлгий аймгийн хэмжээнд он гарсаар 16 айлын 62 иргэн угаарын хийн хордлогын улмаас Нэгдсэн эмнэлэгт хандаж, эмчлүүлжээ.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас угаарын хийн голомтын тандалт судалгаа хийхэд энгийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан, ширэм цоорсон, зуух цоорсон, яндан богино, пийшин хөөлөх үед авсан тоосго бүрэн битүүмжлээгүйгээс угаарын хийн хордлогод иргэд өртөж байгаа аж. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэж, яндангаа 1 метр өндөрлөх, яндангийн болон зуухны бүрэн бүтэн байдлыг хангахыг иргэдэд сэрэмжлүүлжээ.