СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-10-17

НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр Д.Сарангэрэл сонгогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны VII чуулган өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө.

МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн бодлогоор нэр дэвшүүлснийг заалнаас нэр дэвшин өрсөлдсөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Өмнө нь Удирдах зөвлөлд 6-7 хүний нэр оруулж, сонгосон хоёрыг нь хурлын төлөөлөгчдөд танилцуулдаг байсан. Гэтэл энэ удаад нэг хүний нэр дэвшүүлсэн нь нам ардчилалгүй байгааг харууллаа" хэмээн мэдэгдсэн юм. 

Ингээд чуулганд оролцсон 317 төлөөлөгч Д.Сарангэрэл, Х.Булганзаяа нарын мөрийн хөтөлбөрийг сонссоны дараа түр завсарлаад, санал хураахад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 75 хувийн саналаар НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.