АНУ-ын Хууль зүйн яамнаас насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийлэлд ашиглан үйл ажиллагаа явуулж байсан Даркнэт сайтыг эзэмшигч болон 300 гаруй хэрэглэгчийг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.
Хүүхдийн хүчирхийллийг сурталчилсан хууль бус цахим сүлжээг эзэмшдэг БНСУ-ын иргэн 23 настай Жон Ву Сон хоригдож байгаа бөгөөд түүний эсрэг есөн зүйл ангийн ял төлөвлөсөн байна.
“Welcome to Video” нэртэй сайт гурван жилийн турш үйл ажиллагаа явуулсны дараа Их Британи, Америк, Өмнөд Солонгос, Германы хамтарсан баг хууль бус үйлдлийг нь таслан зогсоож хэрэглэгчдийг олж илрүүлжээ.
Насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болгосон сайт найман терабайт багтаамжтай, 200,000 орчим бичлэгтэй байсан ба хэрэглэгчид сая гаруй удаа бичлэгийг татаж авсан байжээ.
Тус сайтыг ашиглаж байсан Америк, Их Британи, Өмнөд Солонгос, Герман, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт, Чех, Канад, Ирланд, Испани, Бразил, Австрали зэрэг 38 орны 337 хэрэглэгчийг баривчилсан байна.
Сайтын үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сард зогсоосон юм. Баривчлагдсан хэрэглэгчдийн дунд Америк, Их Британийн өндөр дээд албан тушаалтнууд ч багтсан байна.
Түүнчлэн хууль бус хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж байсан 23 хүүхдийг Америк, Испани, Их Британий улсуудад олж суллажээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com