СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконг: Ардчиллын төлөө жагсаалыг удирдагч халдлагад өртжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хонконгийн ардчиллын төлөө жагсагчдын бүлгийг удирдаж байсан Жимми Шам халдлагад өртөж, цусанд хутгалдсан байдалтай гудамжинд хэвтэж байсныг олж эмнэлэгт хүргэжээ. Тэрээр Иргэний эрхийн төлөө фронтыг удирдаж Хонконгийн ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэж байсан юм.

Хонконгийн удирдагч Кэрри Лам өчигдөр Парламентад үг хэлэх ёстой байсан ч сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарч танхимыг орхин гарснаас хойш хэдэн цагийн дараа Жимми Шам халдлагад өртсөн байна. Сөрөг хүчний эрх баригчид түүнийг гараа цусанд хутгасан хэмээн зэмлэн буруушааж байсан юм

Иргэний эрхийн төлөө фронтын өгсөн мэдээллээр Жимми рүү алх барьсан таван эрэгтэй Монг Кок дүүрэгт явж байхад нь халджээ. Тэрээр толгойдоо хүнд бэртэл авч цус асгарсан байсан гэв.

 

 

Хонконгт өнгөрсөн зургадугаар сард жагсаал тэмцэл эхэлснээс хойш Жимми Шам хоёр дахиа халдлагад өртөж байна. Түүнд халдсан этгээдүүдийг Засгийн газрыг дэмжигчидтэй холбоотой хэмээн сэрдэж байгаа юм. Тэд ням гарагт шинэ жагсаал зохион байгуулахаар цагдаагийн газарт хүсэлт гаргасан байжээ.

 

 

Эмнести Интернэйшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас Жимми Шамд халдсан хэргийн мөрдлөгийг явуулахыг Хонконгийн эрх баригчдад хандан уриалсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.