Юта мужийн тээврийн цагдаа галт тэргэнд дайруулах гэж байсан ухаан алдсан иргэнийг галт тэрэг ирэхээс хэдхэн секундын өмнө аварсан баатарлаг үйлс бүтээжээ.
Цагдаа Рубен Корреа мужийн замын хяналтын төвд хоёр жил ажилласан байна. Түүнд хяналтын төвөөс дуудлага ирж, байгаа газраас нь холгүй автомашин галт тэрэгний зам руу орсон тухай мэдэгджээ.
Ойролцоогоор 20 орчим настай эрэгтэй жолоо барьж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар ухаан алдсанаас машин нь галт тэрэгний зам руу орсон байв. Корреа ажлаа орхиж машиныг хайсаар ирэхэд галт тэрэг ирэхээс урьтаж жолоочийг аврахад ердөө 35 секунд л байжээ.
Галт тэрэг машиныг мөргөсний дараа цагдаа, жолоочийн хамт замын хажууд эсэн мэнд үлдсэн байна. Ютагийн замын хөдөлгөөний хяналтын төвөөс Корреагийн үйлдлийг хүний амь нас аварсан гайхалтай баатарлаг үйл хэмээн сайшаан магтжээ.
“Тухайн үед яг тийм үйлдэл хийнэ гэж огт бодоогүй. Би зүгээр л ажлаа хийсэн” хэмээн цагдаа хэлсэн байна. Түүний ачаар амь аврагдсан жолоочид эрүүл мэндийн үзлэг хийж, эцэг эх нь аваад явжээ.
Эх сурвалж: www.cnn.com