АНУ-ын Жеоржиа мужийн Пиедмонт Афинс анагаах ухааны төвд Эддисон болон Эмма Уильямс нэртэй бяцхан ихэр охид есдүгээр сарын 25-ны өдөр мэндэлжээ. Хачирхалтай нь тэднийг эх барьсан сувилагчид ч мөн Тара, Тори нэртэй ихэр эгч дүүс байсан байна.
Шинээр мэндэлсэн ихэр охидыг ихэр эгч дүүс хүлээж авсан гэх мэдээг сонссон Браннан Уильямс сэтгэл хөдөлсөн тухайг ярьсан байна. Тэрээр “би хагалгааны өрөө рүү явж байхдаа маш их сандарч байсан. Гэвч охидыг маань ихэр сувилагчид хүлээж авсан мэдээг сонсоод маш сайхан санагдаж, хэсэг зуур сэтгэл тайвширсан” гэжээ.
Эгч дүү ихэр сувилагчдын нэг Тори Ховард нярайн асаргааны тасагт ажилладаг бол Тара Дринкард яаралтай тусламжийн хүлээн авах хэсэгт ажилладаг байна. Шинээр төрсөн нярайг нярайн асаргааны сувилагч хүлээж аван, дараагийн тасаг руу шилжүүлдэг учир Тара, Тори хоёр нэг дор уялдаа холбоотой ажилладаг ажээ. Тэд ихэр охид төрөх гэж байгааг мэдээд боломжийг алдалгүй хамт байжээ.
Бяцхан ихрийн эцэг эх Тара, Тори хоёртой сайн найзууд болж охидоо цаашид хэрхэн өсгөх талаар зөвлөгөө авсан байна. Магадгүй охид өсч том болоод тэднийг эсэн мэнд хүлээж авсан ихэр сувилагчидтай уулзах байх хэмээн Уильямсын гэр бүл ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com