Монгол улсын Онцгой байдлын газраас ой хээрийн түймэртэй холбоотой мэдээлэл өглөө. 2018 оны эхний гурван улиралд ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үеийнхээс 68,6 хувиар буурсан гэжээ.
Он гараад нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл улсын хэмжээнд 13 аймагт 64 ойн түймэр гарсан байна. Эдгээр ойн түймэрт 84,767 га газар шатжээ.
Улс орон даяар гарсан ой хээрийн түймрийг унтраахаар мянга гаруй гал сөнөөгч, аврагч ажилласан гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.
Ойн түймэр өмнөх жилийнхээс бага гарсан нь цаг агаарын байдалтай шууд холбоотой. Энэ жил бороо хур элбэг байсан тул түймэр бага гарсан гэж тус байгуулагаас мэдэгджээ.
Эх сурвалж: www.xinhuanet.com