СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ Пакистаны боомт хотыг цэргийн бааз болгон ашиглаж магадгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Гвадар бол Пакистаны эрэг орчмын хот. Тус хотод 1954 он хүртэл АНУ геологийн судалгаа хийж байв. Үүнээс хойш тус хот бараг хөгжөөгүй бөгөөд Пакистаны хамгийн хөгжил муутай хотын нэгд тооцогддог байв. Харин . БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Бээжин Пакистаны цахилгаан станц, боомт, нисэх онгоцны буудал, хурдны зам, бусад дэд бүтцийг сайжруулахад 63 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

Уг хөрөнгө оруулалтын дийлэнх нь Гвадар хотод дэд бүтэц болж босоод буй. Тухайлбал, тус хотод боссон “Continental” тэргүүтэй олон улсын томоохон зочид буудал, саяхан ашиглалтад орсон эмнэлэг, боомтуудаас харж болно. БНХАУ-ын гол зорилго нь далайд гарцгүй баруун бүсийг Гвадарт байрлах боомт руу холбох явдал юм. Ингэснээрээ Персийн булангаас ирж буй газрын тос, бараа бүтээгдэхүүн олон мянган км зам туулах шаард лагагүй болно. Хэдийгээр БНХАУ-ын “Бүс ба Зам” санаа чилга олон оронд үр өгөөжөө өгч байгаа ч нөгөө талаасаа эргэлзээ төрүүлэм гэдгийг ажиглагчид онцолсоор байна.

Пакистаны гадаад худалдааны алдагдал сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаагаас гадна гадаад өрөө эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл юу болох бол гэдэг ард иргэдийнх нь санааг зовоох болжээ. Пакистаны “Business Council, a business policy advocacy forum”-ын гүйцэтгэх захирал, эдийн засаг судлаач Эхсан Малик “БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй Хятад, Пакистаны эдийн засгийн коридор Исламабад зориулсан тоглолт гэдэг нь эргэлзээгүй.

Хятадын компаниудын импортын татварыг тэглэж, газар нутгаа түрээслүүлнэ гэдэг дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт нөлөөлнө” хэмээжээ. Түүнчлэн тус улсын Төрийн банкны гүйцэтгэх захирал, эдийн засагч Мушта Хан БНХАУ-д төлөх өрийг Пакистан Улс төлж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь Пакистан тер ро ризм, засаглалын тогт вортой бус байдал зэргээс үүдэж олон жилийн турш эдийн засгийн хувьд тогтвортой бус байгаа юм.

талаар мөн тодотголоо. Шри Ланка 2017 онд БНХАУ-ын Засгийн газраас зээлсэн нэг тэрбум ам.долларын өрөндөө усан боомтоо 99 жилийн барьцаанд тавьсан. Үүнтэй адилаар Жибүти Улс болон Пакистан тун удахгүй боомтоо БНХАУ- ын компанид шилжүүлж өгнө гэсэн таамгийг дэлхийн томоохон хэвлэлүүд дэвшүүлээд байгаа юм.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Индонез, Шри Ланка, Казахстан, Бангладеш, Энэтхэг, Польш, Лаос, Пакистан зэрэг Азийн олон оронд дэд бүтцийн бүтээн байгуулалт, өрнөж байгаа. “The Nikkei Asian Review” Индонез, Шри Ланка, Казахстан, Бангладеш, Энэтхэг, Польш, Лаос, Пакистанд “Бүс ба Зам”-ын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийг судалж үзжээ. Судалгаанаас үзэхэд Индонезид хэрэгжиж буй зургаан тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр замын төсөл өртөг нь өссөнөөс зогсоод байгаа аж. Үүнтэй адил шалтгаанаар Казахстан, Бангладешт хэрэгжиж буй хэд хэдэн төсөл гацаад буй гэнэ.

Эх сурвалж: https://asia.nikkei.com/Spotlight/Cover-Story/Is-China-s-Belt-andRoad-working-A-progress-report-from-eight-countries

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.