СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-17

АТГ-ынхан орон нутгийн иргэдийн гомдол мэдээллийг газар дээр нь шийдвэрлэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд авлигын эсрэг хууль тогтоомж болон үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулах зорилгоор Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт аравдугаар сарын 16-ны өдрөөс гурван хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ.

Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газраас иргэд олон нийттэй “Танай аймагт” уулзалт өдөрлөг зохион байгуулах бөгөөд уг өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хамтран оролцох аж. Мөн төрийн албан хаагчдад хууль тогтоомжийн талаар сургалт мэдээлэл өгөх, Авлигатай тэмцэх газраас 2018, 2019 онд хүргүүлсэн албан зөвлөмжийн биелэлттэй танилцах, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, санал хүсэлтийг нь сонсох, гомдол мэдээлэл хүлээн авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэг аймгийн удирдлагууд болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдтэй өчигдөр уулзаж, дээрх ажлыг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлэх талаар ярилцжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.