СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-10-16

НАМЭХ-г ирэх дөрвөн жилд хэн тэргүүлэх нь маргааш тодорно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо/НАМЭХ/-ны ээлжит VII хурал маргааш буюу 10-р сарын 17-нд болно.  Өнөөдөр/2019.10.16/

НАМЭХ-ны одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ажиллаж буй. Тэрээр 2014 онд тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг удаа хуралдаж, ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ шинэчилдэг юм. 

Хэдийгээр холбооны ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох боломжтой ч одоогийн ерөнхийлөгч Ц.Цогзолмаа дахин өрсөлдөхгүй гэх мэдээлэл гарч байна. Ингэснээр НАМЭХ-ны ерөнхийлөгч шинэ хүн болох нь тодорхой болж байна. 

НАМЭХ нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, ажлын албаны дарга, ажлын алба, 21 аймаг, есөн дүүрэг, 152 хороо, 331 сумдад салбар зөвлөлтэй бөгөөд Хяналтын хорооны гишүүд, дэд дарга, даргатайгаар үйл ажиллагаа явуулдаг байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.