Дуучин Б.Амархүү одоогоос сарын өмнө өөрийн эзэмшлийн машиндаа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ цагдаад баригдсан билээ. Тус хэрэгт нь холбогдуулан түүнийг Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр /2019.10.16/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-ээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1-т:
"Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Одоо Хан-Уул дүүргийн шүүх уг хэргийг хянаж үзээд, зорчих эрхийг 1-5 хүртэлх жилээр хязгаарлах уу эсвэл 1-5 хүртэлх жилээр хорих уу гэдгээ шийдэх юм.