Монгол, Орос улсууд хамтарсан цэргийн сургуулилалтаа терроризмын эсрэг бэлтгэлээр үргэлжлүүлсэн байна. “Сэлэнгэ-2018” хоёр улсын хамтарсан сургуулилалтын хүрээнд болж байгаа терроризмын эсрэг тэмцэх бэлтгэл дорнод Сибирийн нутагт болжээ.
Буриадын нутаг дэвсгэрт болсон терроризмын эсрэг сургуулилалтад Оросын Дорнод цэргийн анги болон Монголын зэвсэгт хүчин оролцож хууль бус зэвсэгт бүлгүүдийн байрлалыг тогтоох, устгах арга барилаа хуваалцсан байна.
Үүнд цэргийн 1,000 албан хаагч, 200 нэгж төхөөрөмж оролцов. Энэ сард эхэлсэн “Сэлэнгэ-2018” Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилалт өнөөдөр дуусна.
Өнгөрсөн сард Монгол, Орос, Хятад гурван улсын Батлан хамгаалах салбар “Восток-2018” цэргийн сургуулилалтад хамтарсан юм.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com