Намрын дунд сарын 17 буюу аравдугаар сарын 15-ны билэгт сайн энэ өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдтэй хамтран дүүргийнхээ 170 гаруй мянган иргэддээ зориулж анх удаа “Бурхан долоон одны тахилга”-ын арга хэмжээг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачилгаар Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд бүтээн байгуулсан “Эрдмийн задгай театрт тахилгын арга хэмжээг зохион байгуулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс, Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэн, сүсэгтэн олон оролцлоо.
Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, “Бурхан долоон одны тахилга”-ын энэхүү арга хэмжээг цаашид дүүргийнхээ иргэдийн сайн сайхны төлөө сар бүр зохион байгуулж байхаар болсныг тэмдэглэн хэлсэн юм.