АНУ-ын сансар судлалын станц НАСА-д ажиллаж байсан эрдэмтэн Ангараг гараг дээр амьдрал байгааг аль эрт 1970-аад оны үед буюу одоогоос 40 орчим жилийн өмнө илрүүлсэн хэмээн ярьсныг CNN агентлаг уламжилжээ.
Гилберт В.Левин 1976 онд Ангараг дээр Viking хөлгийг илгээсэн туршилтын багт ахлах шинжээчээр ажиллаж байсан эрдэмтэн юм. Түүний хэлснээр Viking нь туршилтын үеэр Улаан нүдэн гараг дээр амьдрал байгааг батлах эерэг үзүүлэлтүүд, үр дүнгүүдийг олж нээжээ.
Labeled Release гэж нэрлэдэг дээрх туршилтаар гарагийн хөрснөөс дээж аван судалсан байна. Ингэхэд тэжээллэг бодис агуулагдаж байгааг илрүүлжээ. Энэ нь хөрсөнд хүнсэнд хэрэглэж болох ургамал ногоо тарьж ургуулах боломжтой байж магадгүй гэсэн үг юм. Гэхдээ удаа дараа хийсэн туршилтаар уг гарагийн хөрсөнд амьдрал үүсэх боломжгүй гэдгийг баталсан. Хоёр дахь биш эхний дээжийн туршилтаар хэмжигдэхүүн урвал үүссэн бол биологийн хүчин зүйл байх магадлалтай байсан хэмээн Левин ярьжээ.
Үүнээс хойш органик материал хайж олох туршилтууд амжилтгүй болсон ба Наса лаборатори дахь дүгнэлтүүдийг дахин хуулбарлаагүй. Тиймээс дэлхийгээс бусад гарагт амьдрал байх боломжтой гэдгийг батлахын оронд үл мэдэгдэх химийн урвал үүссэн эерэг үзүүлэлтүүдийг хуурамч гэж үзсэн байна. Эцсийн дүгнэлтээр НАСА-ын LR туршилтаар амьд биет мэт харагдах матери олдсон ч амьдрал үүсэх боломжгүй гэжээ.
Түүнчлэн Левиний хэлснээр Viking-с хойш 43 жилийн хугацаанд НАСА-ын Ангараг гараг дээр газардсан хөлгүүдийн нэг нь ч амьдрал байх боломжтой эсэхийг судлаагүй байна. Харин одоо бага багаар шинж тэмдгүүд дахин илэрч эхэлжээ. 2018 онд НАСА-ын Curiosity судалгааны хөлөг Улаан нүдэн гарагаас органик эд олсон. Мөн ердөө хэдхэн хоногийн өмнө эрт цагт Ангараг гарагийн хөрсөн дээр давсархаг нуур байсан байж болзошгүй гэдгийг нотлох ул мөр язмаг олдсон билээ.
Ахмад эрдэмтэн судлаач Левин 2020 онд НАСА-ын Ангараг гараг руу илгээх төхөөрөмжинд амьдрал байх боломжтой эсэхийг судлах багаж хэрэгсэл, үүрэг даалгаврыг багтаах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.
Эх сурвалж: www.cnn.com