Иргэд төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд төрийн байгууллага болон банкинд дугаарлаж цаг алддаг. Тиймээс өнөөдрөөс эхлээд төрийн 38 үйлчилгээний төлбөр тооцоог И-баримтын аппликейшн ашиглаж төлдөг боллоо.
Гадаад пасспорт авахын тулд гурван өөр дансанд гурван өөр мөнгө төлдөг. Тэгвэл өнөөдрөөс эхлээд ердөө 3 минутын дотор И-баримтын аппликейшнээ ашиглаад төлөх боломжтой болж байна. Энэ ондоо багтаж төрийн байгууллагуудыг цахим системд шилжүүлнэ.
Мөн иргэдээс авч байгаа төлбөрийн хувь хэмжээг бууруулахаар болж байна гэлээ.
Дээрх 38 төрлийн үйлчилгээ нь иргэний үнэмлэх, гадаад пасспорт, гэрлэлтийн лавлагаа гэх мэт УБЕГ-ын үйлчилгээнүүд юм. Зөвхөн гадаад пасспорт захиалах гэж 2-3 цаг зарцуулдаг байсан бол өнөөдрөөс 2-3 минут л зарцуулдаг болж байна. Үүнээс гадна 1000 төгрөг төлсөн ч буцаан олголт өгч, И-баримт өгдөг болж байна.