Хөдөлмөрийн Үндэсний намаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ
Тус нам нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, албан ёсны байр сууриа тухай бүрт илэрхийлж байсан. Өнөөдрийн байдлаар ҮХНӨ-ийг ард нийтийн санал асуулгаар явуулахгүй, УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах, ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслөө задалж, зарим нэг саналыг нэмж, хасах байдлаар гуравдугаар хэлэлцүүлгээр батлахаар төлөвлөж байна. Иймд ХҮНам ҮХНӨ-д дараах өөрчлөлт оруулах саналыг гаргаж байна гэлээ.
Ингээд Нэгдүгээрт: УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар бус хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулсан сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах.
Хоёрдугаарт: Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог, чөлөөлдөг байх, цаашлаад УИХ нь өөрт нь итгэл үзүүлээгүй тохиолдолд УИХ-ыг тараах эрхийг Ерөнхий сайдад өгөх.
Гуравдугаарт: Парламентын засаглалтай хөгжингүй орнуудын нийтлэг жишигт нийцүүлэн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох зэрэг санал дэвшүүлж байгаагаа мэдэгдэж, дээрх саналыг УИХ-н дарга Д.Занданшатар болон Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх болно гэлээ.
Түүнчлэн ХҮН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан. ҮХЦ 14 хоногийн дотор уг асуудлаар маргаан үүсгэх тухай хэлэлцэх байсан ч хууль хяналтын байгууллагаар хянаж шалгах шаардлагатай байгаа тул 30 хоногоор сунгасан. ҮХЦ 30 хоногийн дараа маргаан үүсгэхгүй гэвэл ҮХЦ-ийн бага суудлын цэцэд хандахаас гадна манай нам энэ асуудлын ард гарах хүртэл бүх талаар ажиллана гэв.