Лондоны Байгалийн түүхийн музейгээс жил бүр амьд байгаль, зэрлэг ан амьтдын шилдэг гэрэл зургийг дарсан уран бүтээлчийг шалгаруулсаар ирсэн нь хэдийнээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй шагнал болжээ. Энэ жилийн шагналыг Хятадын гэрэл зурагчин Ёнчин Бао үнэг, тарваганы тулааныг гэрэл зургийн хальсанд буулгасан ажлаараа хүртсэн байна.
Зэрлэг үнэгний гэнэтийн дайралтын үеэр тарвага босч, эрүүгээ сунгаж нэг хөл дээрээ тогтсоныг харахад хошин шогийн мэдрэмж төрж буйг мэргэжилтнүүд онцолжээ. Ёнчин Бао уг зургаа дарахын тулд Түвдийн нутаг дахь Чилиан ууланд олон цагийг өнгөрөөсөн байна. Энэ жилийн хавар эртэд, амьтад ичээнээсээ гараад удаагүй байх үеийн зураг ажээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн уг зургийг энгийн хэрнээ эгзэгтэй үеийг олж дарсан, байгалийн шалгарал, амьтдын зохицол, хоол хүнсээ олж идэх гэсэн өрсөлдөөнийг харуулсан төгс зураг гэж үнэлсэн байна.
Энэ онд Лондоны музейгээс уламжлал болгон зохион байгуулж ирсэн шилдэг гэрэл зурагчны шагналд өрсөлдсөн бусад бүтээлийг зурагчдын хамт танилцуулья.
Эх сурвалж: www.cnn.com