Австрали улсад найман настай Жэйден хүү аав Жонатантайгаа загасчилж байгаад өөрөөсөө бараг найм дахин хүнд жинтэй аварга загас барьсан байна. Эх сурвалжууд үүнийг бараг дэлхийн хамгийн том загас барьсан дээд амжилт байж магадгүй гэж мэдээлжээ.
Аав хүү хоёр Шинэ өмнөд Уэльсийн эргээс 160 км орчимд загасчилсан байна. 40 кг жинтэй Жэйден хүүгийн барьсан загас 318 кг жинтэй байжээ. Тэд загасыг хамт явсан эрэгтэйн хамт арай ядан завин дээрээ татаж гаргаж ирэхэд адреналин нь дээд цэгтээ хүрсэн хэмээн Жонатан ярьжээ.
Порт Хакинг Гэйм загасчлалын клубын гишүүн Жэйден хүү ердөө ой хагастай байхдаа л загас хэрхэн барихыг сурсан байна. Тэд барьсан аварга загасаа жинлэж үзэх хүртлээ хэр том загас байсныг мэдээгүй ажээ.
Олон улсын загасчлалын холбооны бүртгэсэн дээд амжилт 312 кг жинтэй аварга махчин загас барьсан тохиолдол бүртгэгдсэн байдаг байна. Уг загасыг 1997 онд Иан Хиссей гэгч барьж байжээ.
Жэйден хүү одоо өөрийн амжилтаа албан ёсоор баталгаажуулах шаардлагатай байна. Ийм төрлийн tiger махчин загас нь 680 кг хүртэл өсч томордог, далайн аварга биетнүүдийн нэг юм.
Эх сурвалж: www.cnn.com