СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Утга зохиол | 2019-10-15

А.М.Горькийн нэрэмжит УЗДС-д элсэн суралцагчдыг шалгаруулах журамтай танилцана уу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, Монголын Орчуулагчдын Эвлэл, Монголын Зохиолчдын Эвлэл болон Монгол дахь “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газар зэрэг байгууллага хамтарч, А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд уран зохиолын орчуулагч мэргэжлээр элсэн суралцахыг хүсэгчдийн дунд уралдаант шалгаруулалт зарлаж байна.

Энэхүү уралдаант шалгаруулалтад уран зохиол сонирхдог залуу уран бүтээлчид (25 нас хүртэлх), монгол, орос сургуулийн төгсөх ангийн сурагчдыг оролцохыг урьж байна.

Шалгаруулалтад оролцогчид өөрийнхөө бүтээлийг илгээнэ (монгол-орос, орос-монгол орчуулгын бүтээл). Орчуулгын хэмжээ нэг хэвлэлийн хуудаснаас илүүгүй байна (24 хуудас). Тухайн уралдаант шалгаруулалтад оролцогч нь орчуулах бүтээл (үргэлжилсэн үг, яруу найраг, жүжгийн зохиол болон бусад)-ээ өөрөө сонгоно.

Орчуулгын бүтээлийг монголын зохиолчид, орчуулагчид, хэл шинжлэлийн ухааны мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэнэ.

Энэхүү шалгаруулалтад оролцогчид доорх анкет (хавсралт 1)-ыг бөглөж, орчуулгын хамт 2019 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор mongol.translators@gmail.com цахим шуудангийн хаягаар илгээх шаардлагатай.

Лавлах утасны дугаар: 9116-0639, 9470-5052

Уралдааны I шатанд шалгарсан оролцогчид уран бүтээлийн хоёр даалгавар хийж гүйцэтгэнэ. Нэгдүгээрт, орчин цагийн монгол зохиолчийн бүтээлийн хэсгээс орчуулна. Хоёрдугаарт, Монгол Улс, ОХУ-ын түүх, соёл, урлаг, байгалийн сэдэв бүхий эссе бичнэ.

Уралдааны II шатанд шалгарсан 5-7 оролцогчийг А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн багш, монголын зохиолч, орчуулагч, хэл шинжлэлийн ухааны мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулна.

Уралдааны дүнг 2020 оны 01-р сарын 15-ны өдрийн дотор танилцуулна.

Шалгарсан оролцогчдыг “Россотрудничество” байгууллагын тогтоосон журмын дагуу А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд тэтгэлгээр суралцуулна.

Энэхүү уралдаант шалгаруулалтын тухай журам нь А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, МОЭ, МЗЭ, Монгол улс дахь “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газрын цахим мэдээллийн хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдэнэ.

А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн талаарх мэдээллийг litinstitut.ru цахим хуудаснаас авч болно.

Зохион байгуулагчид:
А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль
Монголын Орчуулагчдын Эвлэл
Монголын Зохиолчдын Эвлэл
Монгол дахь “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газар

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.