СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Англи хэл дээрх шилдэг зохиолын Booker шагналыг хоёр зохиолчид олголоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Их Британийн нэгдсэн вант улсад хэвлэгдсэн, англи хэл дээрх шилдэг зохиолд олгодог Booker Prize 1969 онд санаачлагдан, өдгөө 50 дахь ойтойгоо золгож байна. Booker шагнал 50 жилийн ойн шагналаа гурав дахь удаа дүрмээ зөрчиж хоёр зохиолчид олгожээ.

Энэ жилийн шагналд зургаан зохиолч нэр дэвшсэнээс Маргарет Этвүд, Бернардинь Эваристо нар эн тэнцүү санал авсан тул шагналын хороо хоёуланд нь олгохоор шийдсэн байна. .

Дээр дурдсанчлан Booker шагналыг өмнө нь хоёр ч удаа дүрмийг зөрчиж, хоёр зохиолд гардуулж байсан удаатай. Шагналын хороо таван цаг хуралдаж, эцэст нь 1993 онд гаргаж байсан “шагналыг дахин хуваахгүй” гэсэн дүрмийг зөрчсөн тухай Booker-ын шагналын сангийн захирал Гэби Вүд хэлжээ.

1974 онд анх удаа Надинь Гордимер, Стэнли Мидлтон нар цуг шагнал хүртэж байсан бол 1992 онд Майкл Ондатже, Бэрри Ансворт нар дундаа хүртжээ.

Утга зохиолын салбарын шилдэг шагналуудын нэгд зүй ёсоор багтдаг Booker-ыг зохиолч Этвүд хоёр дахиа хүртэж байгаа бөгөөд 79 насандаа буюу хамгийн ахмад шагналтнаар нэрлэгдэж байна. Харин Шагналын эзэд 50,000 фунт стерлингийг хувааж авах юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.