СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ч.Хүрэлбаатар: Монгол улс Саарал жагсаалтад өмнө нь нэг ороод гарсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Манай улс олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх ФАТФ-ын саарал жагсаалтад орох эсэхийг өнөөдөр Францад эхэлсэн хурлаар шийдэх ёстой. Одоогийн байдлаар ямар нэгэн хариу ирээгүй байгаа ажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

- Ер нь саарал жагсаалтад орсон байсныг нуусан юм уу?

-Манайх Саарал жагсаалтад өмнө нь нэг ороод гарсан. Эрчимтэй хяналт гэж байдаг. Австрали, Тайландад болсон хурал дээр өмнө нь хоёр удаа тайлангаа тавьсан. Одоо Францад болох хурлаар шийдвэрлэгдэнэ.

-Арилжааны банкууд хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тодруулахад Монгол банкинд хэдий хугацаанд тодруул гэдэг шаардлага тавьсан уу?

-Сая 8 сард шалгалт орсон. Аудитын дүгнэлт 9 сард гарсан байх ёстой. Үүнийг нь бид хянах ёстой. Анх 40 орчим шаардлага тавьснаас одоо биелүүлэх шаардлагатай 5 үлдсэн. Хамгийн гол нь санхүүгийн хяналт. Мөнгө угаах боломжтой салбарт санхүүгийн хяналтыг хэр тавьж байна. Илэрсэн тохиолдолд яаж шийдэж байна вэ гэдэг нь асуудал болоод байна.

-Та Сангийн сайдын хувиар ФАТФ-ын хуралд явах ёстой байсан уу?

-Би Сангийн сайд. Мөнгө угаах терроризмтой тэмцэх үндэсний хороо гэж бий. Хуульзүйн сайд ахалж, Тагнуулын дарга орж ажилладаг.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.