АНУ-ын Калифорни мужийн иргэн Тина Бежерано 17 настай байхдаа төржээ. Гэвч түүнийг төрсний маргааш эмч нар хүү гарсан ч, эхээс мэндлээд 15 минутын дараа амьсгал хураасан гэх гунигт мэдээг дуулгасан байна.
Уг мэдээ Бежараногийн хувьд маш хүнд цохилт болж, хүүхдээ алдсан гэдэгт итгэсэн ч жил бүр төрсөн өдрийг нь тэмдэглэж сэтгэлдээ гүн шархалжээ.
Үүнээс хойш 30 орчим жилийн дараа 29 настай Кристин гэх залуугаас зурвас ирсэн байна. Кристин Нью Жерсид эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэдгээ танилцуулж, Бежераног төрсөн ээжийгээ мөн болохыг баталсан ДНХ-ын шинжилгээний хариуг хавсаргажээ.
Кристин төрснөөсөө хойш тав хоногийн дараа өргүүлж сайн айлд очсон байна. Тэр Лас Вегаст өсч том болон төрүүлсэн ээж нь түүнд хичнээн их хайртай, жил бүр төрсөн өдрийг нь тэмдэглэж ирснийг огт мэдэлгүй өнгөрчээ. Бежерано түүнийг хараад өөрийн эрхгүй уйлсан тухайгаа ярьжээ.
Бежераногийн нөхөр Эрик Гардере Кристиний төрсөн аав биш боловч түүнийг өөрийн хүү мэт хайрлаж, хүлээж авсан байна. Кристинийг төрснөөс хойш хэдэн сарын дараа ээжтэй нь гэр бүл болжээ. Кристин ч мөн Гардерег ааваа гэж дуудан, өглөө бүр зурвас илгээдэг аж.
Тэдний гэр бүл 11 дүгээр сард 30 жилийн дараа анх удаа уулзахаар болжээ.
Эх сурвалж: www.abc7chicago.com