СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Токио хот хархны үүр болсон нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Япон улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдөр Хагибис далайн шуурга дайран өнгөрөхөд тэвдэж сандарч дээвэр, өндөрлөг газарт зүтгэсэн нь зөвхөн хүмүүс биш юм. Токио хотын иргэдтэй зэрэгцэн муу усны нүх, харанхуй хонгилд аж төрдөг хархнууд ч мөн хүнд байдалд оржээ.

Эх сурвалжийн мэдээлснээр ширүүн бороо асгарсан хүндхэн өдрийн дараа гол мөрөн савнаасаа хальж, гудамж талбай, иргэдийн эзэмшил усанд автсан.

Твиттер цахим хуудсанд байршуулсан бичлэгийг Токиогийн Шибуяа дүүрэгт шөнө дундын үед хийжээ. Хархнууд хар салхи, үерийн дараа газар доорх нүхнээсээ гарцгааж хуурай газар, хоол хүнс хайн тэвдэцгээсэн байна. Хотын иргэн бүр гэртээ бүгж, хаалгаа хаан хар салхийг эсэн мэнд өнгөрөөхөөр нуугдаж суух хооронд Шибуяагийн гудамжаар олон арван харх жирийн оршин суугч мэт хөлхөлджээ.

 

 

Уг бичлэгийг үзсэн хүмүүс “Шибуяа хархны үүр болжээ” хэмээн сэтгэгдэл үлдээцгээсэн байна. Магадгүй ус зайлуулах хоолой, муу усны нүх усаар дүүрч хальснаас хархнууд орогнох газаргүй болж ил гарцгаан, H&M, Shibuya зэрэг худалдааны төвүүдэд аялах болжээ.

 

 

Японы нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн Хагибис далайн шуурганы улмаас одоогоор 49 хүн амь үрэгдэж, 200 гаруй иргэн бэртэж, 14 хүн сураггүй алга болоод байгаа юм. Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр 110,000 гаруй бие бүрэлдэхүүн хар салхины дараах аврах болон хайгуулын ажилд нэгджээ. Үүнд цагдаагийн 13,000 ажилтан, 66,000 гал сөнөөгч, өөрийгөө хамгаалах 31,000 хүчний бие бүрэлдэхүүн багтсан байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com, www.soranews24.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.