СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-10-15

LIVE: С.Эрдэнэ: Улс төржсөн, үрэлгэн, дээрмийн төсөв боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хууль энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар орж хэлэлцэгдэнэ. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь ямар эрсдэлтэй болон ач холбогдолтой талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа. Мөн 2020 оны төсөв дээр сөрөг хүчин ямар байр суурьтай байгааг асуусан юм.  

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь ямар эрсдэлтэй вэ?

-Монгол улсад зээлийн хүүнд дарамтлуулаагүй иргэн, ААН алга. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, доод хязгаар хэд байх нь банкуудын эрх. Дээд хязгаарыг давбал мөнгө хүүлэлт гэж үзнэ. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой гэсэн зохицуулалт хийж өгсөн.

Арилжааны банкуудын өөрийн хөрөнгө бага байна гэж үзээд 700 тэрбумаар нэмсэн. Гэтэл Монгол банк хар тамхи, бонд гэсэн үзүүлэлт рүү чихэх гэж оролдож байгаа юм билээ. Гэх мэтийн сөрөг зүйлс бий. Арилжааны банкуудын 30 жил монопол явж ирснийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, зохицуулах шаардлагатай байгаа юм.

-Төсөв дээр танай нам ямар байр суурьтай байна. Зарим аймаг 6 тэрбум, зарим нь 140 тэрбум?

- 2018 оны хөрөнгө оруулалт 250 тэрбум байсан. 2019 онд 1.3 их наяд байсан. 2020 онд 3.6 их наядаар оруулж ирж байна. Арай л биш байгаа биз дээ? 2012 оны хөрөнгө оруулалтыг 12-14 дахин өсгөсөн. Гэтэл 2021 оноос таван том зээл төлнө. Энэ бол улс орныхоо эдийн засгийг хорлож байгаа л хэрэг.

-Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын тойрог Хэнтий аймагт 140 тэрбумыг төсөвлөсөн нь эрх мэдлээ ашигласан хэлбэр гэж харах хүн байна?

-Ашиглачихсан л байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, төсвийн хуваарилалтыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийнхөө тойрог руу татаж байна. 140 тэрбум төгрөг гэдэг бол 2018 оны нийт хөрөнгө оруулалтын 60 хувьтай тэнцэж байна. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг. Энэ бол 76 жижиг мажоритор тойргийн хор уршиг. Хэрэгтэй хэрэггүй соёлын төв, бүр багийн төв барих төсөв ч явж байна. Энэ бүхнийг дагаад урсгал зардал өснө. Гэтэл зам харгуй, бүтээн байгуулалтад огт төсөв тавиагүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.