Нобелийн 2019 оны шагналтнууд тодорч дууслаа. Энэ долоо хоногийн даваа гарагт эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн гурван эрдэмтнийг танилцуулсан юм.
Хатагтай Эстер Дуфло, түүний нөхөр Абхижит Банержи, Майкл Кремер нар Нобелийн шагналын эзэд болжээ. Эдгээр эрдэмтдийн нэг профессор Дуфло “удаан хугацааны дараа эмэгтэй хүн эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэнээр бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгнө гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.
Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи эрдэмтдийн ажил ядууралтай тэмцэх чадварыг бодитоор нэмэгдүүлсэн хэмээн үнэлсэн байна. 1969 оноос хойш эдийн засгийн Нобелийн шагналыг ердөө хоёр дахь удаагаа эмэгтэй хүнд олгожээ. Мөн 46 настай профессор Дуфло уг шагналыг хүртсэн хамгийн залуу эрдэмтэнд тооцогдож байна.
Тэрээр нөхөр болон профессор Кремерийн хамт Энэтхэг, Африкийн орнууд дахь нийгмийн ядуу буурай давхаргад анхаарч, судалгааны ажил явуулсан нь маш үр дүнтэй болжээ.
Эх сурвалж: www.bbc.com