Хонконгийн жагсаал амь насанд халтай болсныг цагдаа нар сэрэмжлүүллээ. Ням гарагийн шөнө жагсагчид болон цагдаа нарын ширүүн мөргөлдөөний үеэр гараар хийсэн тэсрэх бөмбөг дэлбэрсэн ба цагдаагийн офицерыг хутгалж шархдуулсан байна.
Цагдаа нар уг тэсрэх бөмбөг террористуудын ашигладагтай ижил байсан гэдгийг илрүүлжээ. Цагдаагийн машин дэргэдүүр нь өнгөрөх үеэр алсын удирдлагаар дэлбэлсэн байна. Тайван замаар эхэлсэн жагсаал үймээн самуунаар үргэлжилж, цагдаагийн байр, худалдааны төв, метроны зогсоолуудад жагсагчид галт бөмбөг шиджээ.
Хонконгийн цагдаагийн газрын дэд комиссар Танг Пинг Кэүнг “хэв журам сахиулах ажилтнуудын эсрэг дайралт амь насанд аюултай түвшинд хүрлээ. Тэд жагсагчид биш. Тэд бол хэв журам эвдэгчид, гэмт хэрэгтнүүд. Юуны ч төлөө тэмцэж байсан энэ мэт хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг үүсгэж болохгүй” хэмээн мэдэгдсэн байна.
Хятадын дарга Си Зиньпин Балба улсад айлчлах үеэрээ улс орныг тараан бутаргаж, хуваах оролдлогыг нухчин дарах болно хэмээн хатуу анхааруулсан юм.
Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хүний амь нас эрсдээгүй ч 2,300 жагсагчийг баривчлан саатуулжээ. Маргааш буюу лхагва гарагт Хонконгийн удирдагч Кэрри Лам жил бүр ажлаа тайлагнадаг уламжлал ёсоор олон нийтэд хандан мэдэгдэл хийнэ. Зуны турш үргэлжилж, намартай золгосон жагсаалын улмаас хотын аялал жуулчлал, худалдааны салбар уналтад хүрэхэд ойрхон байна.
Эх сурвалж: www.theguardian.com