СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-12

“ДУГУЙН ӨДӨР-2018” бүх нийтийн арга хэмжээ маргааш болно

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Монголын дугуйн холбоо, “Залуу дугуйчин” клуб хамтран нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэ сарын 13-ны өдөр дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем Трэйлын УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүдийг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох, биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа, Монголын Дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаЗ.Наран, “Залуу дугуйчин” клубын тэргүүн М.Түвшинтулга нар мэдээлэл хийлээ.

Дугуйн парад маргааш 09:30-10:30 цагийн хооронд болно. Дугуйн парадыг батлагдсан маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Гэрэлт хөшөөтэй талбайгаас - Их тэнгэрийн ам – Маршалын гүүр – Скай резорт гэсэн чиглэлд зохион байгуулна.

Дугуйн парадад дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид, 13-аас доош насны хүүхдүүд эцэг, эхийн хамт оролцож болно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.Уг параданд оролцох хөдөө, орон нутгийн тамирчид, иргэд болон багууд, оролцогчдынхоо тээврийн бүх зардлыг өөрсдөө хариуцна.

СОНИРХОГЧДЫН БОЛОН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭН

Оролцогчдын бүртгэл, дугаар олголт: Тэмцээнүүдэд оролцох иргэд, тамирчдын бүртгэлийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:30-11:00 цагийн хооронд Скай резортод бүртгэнэ. Бүртгүүлэх хүүхдүүд төрсний гэрчилгээний лавлагаа /ТҮЦ машинаас/, иргэд ба тамирчид иргэний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ. 

СОНИРХОГЧИД БОЛОН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧДЫН

ГАРААНЫ ХУВААРЬ, ЗАЙ

1-р гараа 11:00 цагт

/46-с дээш ЭМ/ + /56-с дээш ЭР/ + /Элит 13-14 нас ЭМ/ + /Сонирхогч 13-16 нас ЭР/

4 км /2 км-ийн тойрогт 2 тойрог/

2-р гараа 11:30 цагт

/Сонирхогч 46-55 нас ЭР/ + /56-с дээш ЭР/ + /Элит 13-14 нас ЭР/ + /Сонирхогч 36-45 нас ЭМ/

6 км /2 км-ийн тойрогт 3 тойрог/

3-р гараа 12:00 цагт

/Элит 15-16 нас ЭМ/ + /Элит 17-с дээш ЭМ/ + /Сон-гч 17-35 нас ЭМ/ + /Сон-гч 36-45 нас ЭР/

8 км /2 км-ийн тойрогт 4 тойрог/

4-р гараа 13:00 цагт

/Сонирхогч 17-35 нас ЭР/ + /Элит 15-16 нас ЭР/ + /Сонирхогч - 1/

12 км /2 км-ийн тойрогт 6 тойрог/

5-р гараа 14:00 цагт

/Элит 17-18 нас ЭР/ + /Элит 19-с дээш нас ЭР/

16 км /2 км-ийн тойрогт 8 тойрог/

Жич: Оролцох тамирчдын бүртгэлээс хамааран гарааны ангилалыг өөрчлөх магадлалтайг анхааруулж байна.

“Дугуйн өдөр” бүх нийтийн өдөрлөгийн шагнал урамшуулал:

Сонирхогчдын дугуйн тэмцээн болон Монголын дугуйн холбооны лицензтэй тамирчдын тэмцээнд нас тус бүрт эмэгтэй, эрэгтэй төрөлд эхний 3 байр эзэлсэн тамирчдыгмедаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, 4-5 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулна.

Анхааруулах зүйл:

Дугуйн парад болон дугуйн тэмцээнүүдэдоролцогчид нь заавартай сайн танилцсан байх, заавал хамгаалалтын дуулга буюу касктай байх шаардлагатай.

“ДУГУЙН ӨДӨР” БҮХ НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

/2018.10.13-ны Бямба гараг/

09:00 – 09:30 Нээлтийн ажиллагаа

/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын Гэрээлт хөшөөний талбайд/

09:30 – 10:30 Дугуйн парад

/Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын Гэрээлт хөшөөний талбай – Скай резорт/

10:30 – 11:00 Тэмцээнүүдийн бүртгэл

/Скай резорт/

11:00 – 16:00 Бүх насны уулын дугуйн тэмцээнүүд

/Тусгайлан зассан бартаат шороон зам дээр/

11:00 – 15:00 Экстрем Триалын УАШТэмцээн /BMX, Trial, Parkour/

/Скай резортын машины зогсоол дээр тусгайлан зассан талбайд/

12:00 – 14:00 Бага насны хүүхдүүдийн тэмцээн

/Скай резортод тусгайлан зассан зам дээр/

15:00 цагт Бага насны хүүхдүүдийн шагнал гардуулах ёслол

16:00 цагт Экстрем Триалын УАШТ-ий шагнал гардуулах ёслол

17:00 цагт Уулын дугуйн тэмцээний шагнал гардуулах ёслол

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.