СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Царцаагдсан 23 объектыг 2020 онд барихад зориулж 23 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 2020 оны төсвийн талаар хэлэлцсэн. Ингээд төсвийг 2,3,4-ээр хэлэлцүүлэгт шилжүүлэх ажлын хэсэг байгуулахаар тогтсоноо хэллээ. Ажлын хэсгийг УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлөөс оролцуулж байгуулах юм байна. 2020 оны төсвийн орлогыг 11.8 их наяд байхаар  зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тооцоолсон юм.

Тэгвэл Ингэхдээ гурван гол зүйлд анхаарал хандуулж байгааг Сангийн сайд онцоллоо. Тухайлбал, царцаагдсан барилгууд ихэнхдээ өртгөө нэмдэг. Үүнийг экспертизийн дүгнэлтээр баталгаажсан эсэхийг гэдгийг шалгана. Мөн санхүүжилийг нь шийдэнгүүт объект ажиллаж эхлэх ёстой анхаарах. Үүнээс гадна санхүүжилтээ авч чадаагүй байж байгаад бариад дуусгасан бол мөнгий нь шийдэж өгөх гэсэн гол зүйлүүд дээр төвлөрч байгаа юм байна.

Ингэхдээ Царцаагдсан барилгуудын дийлэнх нь эмнэлэг, сургуулийн барилга байдаг юм. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.