Биологийн аюулгүй байдлыг хамгаалагчид Австралийн Сидней хотын баруун дүүргийн оршин суугчдыг аварга могойноос сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Силвердэль дэх Каскадес Стэйт орон сууцны хорооллоос аварга могойн гуужаад удаагүй арьс олдсон байна.
Уг могой нь Өмнөд Америкт байдаг бөгөөд дунджаар гурван метр хүртэл өсч томордог. Хүн болон амьтныг багалзуурдах амь насанд нь хүрэх эрсдэлтэй тул Австралид амьтны хүрээлэнгээс гадуур тэжээх, байлгахыг хатуу хориглодог ажээ.
Шинэ өмнөд Уэльсийн эрх баригчид арьс нь гуужсан аварга могойн байршлыг тогтоож, барихаар ажиллаж байна. Оршин суугчид болгоомжтой байхаас гадна ямар нэг шинж тэмдэг харагдвал зургийг нь дарах, хаашаа явсныг даруй мэдээлэхийг хүсчээ. Харин могойд ойртож болохгүй гэдгийг анхаарууллаа.
Өмнөд Америкаас гаралтай ийм төрлийн аварга могой хоргүй боловч бага насны хүүхэд, тэжээвэр амьтад руу халдах аюултайгаас гадна үхлийн аюултай нян тээж болзошгүй хэмээн үзэж байна. Аварга могой Сиднейн орон сууцанд хэр удсан, хаанаас ирсэн, юу идэж амьдарч байгаа нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: www.theguardian.com