Уттар Прадеш мужид айлд хэрэглэж байсан ахуйн зориулалттай хий дэлбэрсэн байна. Гал тогооны өрөөнд ашиглаж байсан хий дэлбэрснээс багадаа 10 хүн амиа алдсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Мау дүүрэгт өнөөдөр болсон дэлбэрэлт хүчтэй байснаас хоёр давхар байшин нурсан байна. Аврагчид барилгын нурангид илүү олон хүн дарагдсан байж болзошгүй хэмээн эмээж, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.
Хөршүүдийнх нь ярьж байгаагаар хүчтэй дэлбэрэх чимээ гарсны дараа барилга шатаж эхэлсэн байна. Мужийн захиргааны газар иргэд амиа алдсан явдалд гүн эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: www.bbc.com