СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-10-14

Дуучин А.Мөнхбат, Л.Банзрагч, Д.Бурмаа нар хамтарсан “Заллага” тоглолтоо хийнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Соёлын тэргүүний ажилтан дуучин А. Мөнхбат, Л.Банзрагч, Д.Бурмаа нар хамтарсан дөрөв дэх удаагийн “Заллага” нэртэй тоглолтоо ирэх сарын 1-нд Улаанбаатар паласт хийхээр болжээ.

Уран бүтээлчдийн хувьд 2010 оноос хамтын уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд сүүлийн таван жил хамтарч тоглолт хийгээгүй ажээ.

Иймээс энэ удаагийн “Заллага” тоглолтоор гурван уран бүтээлчийн гурван өөр өнгө, гурван өөр сэтгэл нэгдсэн ардын болон нийтийн дуунууд эгшиглэх гэнэ.

.

“Заллага” тоглолтоо Улаанбаатар хотод хийсний дараа Дархан, Эрдэнэт, Хөвсгөл Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд хийхээр төлөвлөж байгаа юм байна. Дуучин Д.Бурмаагийн хувьд жирэмсэн бөгөөд ирэх хавраас үлдсэн аймаг, орон нутагт “Заллага” тоглолтоо хийх гэнэ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.