Висконсинд амьдардаг Хиллари Харрис өөрийгөө бага байхдаа өргүүлсэн гэдгээ мэддэг ч биологийн эгч Даун Жонсоныг олон жил хайжээ. Гэвч түүний хайж байсан эгч нь хөрш зэргэлдээ амьдарч байсныг огт гадарлаагүй байна.
Хиллари Харрис, Даун Жонсон нар нэг эцгийн хүүхдүүд юм. Жонсоныг төрөх үед аав нь 18 настай байсан учраас ээжтэй нь гэрлээгүй байна. Тэд нас биенд хүрч амьдрал зохиож, байшин худалдаж авсан нь санамсаргүй байдлаар хөршүүд болж таарчээ.
Харрис нүүж ирсэн хөршийнхөө нэрийг мэдээд багагүй цочролд орж, олон жил хайж байсан эгч нь мөн эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Энэ талаар нөхөртөө хэлэхэд түүнийг зоригтой байж очиж асуух хэрэгтэй гэж зөвлөжээ. Үнэн хэрэгтээ эгч дүүст нүд, гар гээд ижил төстэй зүйлс олон байжээ.
Бүсгүй зориг гарган эгч дээрээ очиж түүний эцэг эхийн тухай асуухад Жонсон маш их гайхаж цочирдсон боловч олон цаг, их зүйлийн талаар ярилцсаны эцэст нэгнээ таньж, хүлээн зөвшөөрчээ.
Одоо тэд сайн хөршүүд төдийгүй нэгнээ ойлгож, цагийг хамт өнгөрүүлэх дотно эгч дүүс болсон байна.
Эх сурвалж: www.bbc.com