БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр барьж буй Нарын зам дээгүүрх шинэ гүүрийн буцаж эргэх хөдөлгөөнийг нээжээ. Нийтдээ 477 метрийн урт, дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын үндсэн хөдөлгөөнийг 2019 оны есдүгээр сарын 16-ны өдөр нээж байсан бол өнөөдөр буцаж эргэх хөдөлгөөнийг ашиглалтад орууллаа. Шинэ дэвшилтэт техник, технологи шингэсэн олон төвшний огтлолцол бүхий нарны зам дээгүүр зам гүүрийн төслийн барилгын ажил бүрэн дуусаагүй бөгөөд ирэх жил үргэлжлэн хийгдэх аж.