СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТЕГ: “One ring scam” залилангийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
5 жилийн өмнө

 

Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam”  гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна гэдгийг Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр өндөр гарах магадлалтай тул дараах үйлдлийг хийхдээ сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

·      Гадаад Улс орноос ирсэн дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах;

·      Ихэнхи 3 оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;

·      Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;

·      Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах. Учир нь таны ярианы төлбөр (1 минут нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй.

·      Телефон залиланг хийж буй гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Antigua /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.