СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: “Фүжи холдинг” ХХК "Нэхмэлийн шар"-ын дахин төлөвлөлтийн төсөлд нэг ч төгрөг гаргаагүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөх ажил зогсоход хүрсэн талаар тус төслийг хэрэгжүүлж буй компани, иргэдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм.

 

Дахин төлөвлөлтийн төсөлд 2014 онд "Фүжи холдинг" ХХК сонгон шалгараад 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" ХХК-нд хөрөнгө оруулж, нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийг төсөлд оролцох хүсэлт тавьсан байна. Тус компанийн зүгээс 100 хувь хөрөнгө оруулалтаа хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлжээ. 

Өнөөдрийн байдлаар . Дараагийн байранд нэхмэлийн шар байрны 140 иргэн орохоор түрээсийн байранд амьдарч байна. 

Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрсэн тул "Нэхмэлийн шар"-ын 250 айл дахин төлөвлөлтийн төслөө "Фүжи девелопмент" ХХК-иар үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

"Фүжи девелопмент" компанийн гүйцэтгэх захирал Д.Наранболд "Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар найман барилгад дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн. Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон энэ барилга дээр анх "Фүжи холдинг" ХХК төслийн батламжтай байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Энхсайхан өнгөрсөн баасан гарагаас эхлэн компанийн нэр төр, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гүтгэлгийн чанартай мэдээлэл хэвлэлээр цацаж байна.

Гэтэл Энхсайхан захирал энэ төслийг “Фүжи девелопмент” ХХК компани дээрэмдэх гээд байна гэж мэдээлэл өгсөн. "Фүжи холдинг" нь энэ төсөлд 2014 онд сонгогдон шалгараад, 2017 оныг хүртэл төслөө эхлүүлэхгүй явсан. Ингээд 2017 онд манай "Фүжи девелопмент" компанид санал тавьснаар бид “Фүжи констракшн групп” нэрээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.