СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-14

ОБЕГ: Угаарын хийнд хордсон байж болзошгүйгээр нийт долоон хүн нас барсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

Агаарын чанарын нөхцөл байдал хийгээд, сайжруулсан түлшинд угаартсан байж болзошгүй дуудлага мэдээллийн талаар Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй:

Угаарын хийнд хордлоо гэх дуудлага мэдээлэл тасрахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд яаралтай тусламжийн утсанд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх есөн өрхийн 26 хүн хандлаа. Үүний 15 хүүхэд, 11 насанд хүрэгч байсан. Нэг хүүхэд нь хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 3-14 өдрүүдэд угаарын хийн хордлогын 138 дуудлагаар 293 иргэнд, тэр дундаа 120 хүүхэд, 173 насанд хүрэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Угаарын хийнд хордож нас барсан долоон тохиолдол бүртгэгдээд байгаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор гурван ээлжээр 24 цагийн турш ажиллаж байна. Манай байгууллагад айл өрхүүд түүхий нүүрс түлж байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Нийслэлийн хэмжээнд 4200 гаруй байцаагч, дүүрэг хорооны хэсгийн ахлагч нар түүхий нүүрс түлж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа. Улаанбаатар хот руу бага оврын машинд түүхий нүүрс ачиж оруулахыг завдсан үйлдлүүд гарсаар байна. Уржигдар 10 шуудай нүүрс, өчигдөр 13 шуудай нүүрс оруулах гэж байсныг товчоон дээр илрүүлж буцаасан. Түүхий нүүрсийг Улаанбаатар руу оруулахыг завдах, оруулаад түлсэн тохиолдолд хуулийн дагуу торгох тул та бүхэн битгий ийм үйлдэл хийгээрэй. Сайжруулсан түлшийг мэргэжлийн гурван лабораторид шинжлүүлэхэд хэвийн дүнтэй гарсан.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.