СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байдены хүү Хантер Хятадын компаний удирдах зөвлөлөөс огцорно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд Ерөнхийлөгч асан, дараагийн төрийн тэргүүнээр сонгогдох хамгийн өндөр магадлалтай Жо Байденыг зэмлэн буруушааж байгаа энэ үед Хантер Байден Хятадын компанийн удирдах зөвлөлөөс гарч буйгаа мэдэгдлээ. . Мөн хэрэв аав нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал гадны аль ч компанид ажиллахгүй хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Хэдийгээр Жо болон Хантер Байден нар ямар нэг алдаа дутагдалтай үйл ажиллагаа явуулсан гэх баримт нотолгоо Трампад байхгүй ч Хятад, Украйн улсын Засгийн газруудыг, эцэг хүү Байденыг мөрдөн шалгах хүсэлт тавиад байгаа юм. Трамп болон түүний дэмжигчид Жо Байденыг Барак Обамагийн үед дэд Ерөнхийлөгч байхдаа Украйны Засгийн газарт дарамт шахалт үзүүлсэн хэмээн буруутгасан. Мөн Хантерыг Хятадын компани дахь нөлөөгөө ашиглаж хөрөнгө оруулалт татсан гэж үзжээ..

 

 

Харин АНУ-ын төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намынхан Трампад итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулах саналыг дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч сонгуульд ашиглахаар гадны Засгийн газраас тусламж хүссэнээр хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Өнгөрсөн долдугаар сарын 25-ны өдөр Дональд Трамп Украйны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй утсаар ярихдаа эцэг хүү Байдены хэргийг мөрдөн шалгахад тусламж үзүүлэхийг хүссэн байсан. Тодруулбал Трамп Украйны Ерөнхийлөгчид 400 сая ам.долларын тусламж үзүүлж хэргийг шалгуулахаар болсноо нуун дарагдуулсан гэж Ардчилсан намынхан үзэж, итгэл хүлээлгэх эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.