Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны аравдугаар сарын 12-13-ны өдөр нийт 547 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 451 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний зургаа нь хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2019.10.12-ны өдрийн 04:05 цагийн орчимд СХД-ийн 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урд замд Тоёота Приус маркийн автомашины жолооч, явган зорчигчийг мөргөж амь насын хохироосон.
2019.10.13-ны өдрийн 13:00 цагийн орчимд Баян-Өлгийн аймгийн Бугат сумын 4-р багийн нутаг “Буга” гэх газар шороон замд UAZ маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай, эрэгтэй Ш нас барсан.
2019.10.13-ны өдөр 23:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Баянголын өвөр” гэх газар шороон замд Nissan Vannete маркийн автомашин онхолдож, зорчигч 55 настай, эмэгтэй М нас барсан.
2019.10.13-ны өдрийн 23:34 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж “Их тамир-1” тавилга, хаалганы үйлдвэрийн урд замд Toyota prius маркийн автомашины жолооч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож, ачаа ачиж байсан Hyundai porter маркийн автомашины араас мөргөж жолооч 35 настай, эрэгтэй А нас барсан.