СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2019 оны 10 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна.

Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 17-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус дулаан, .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.