Дэлхийн элсний спортын анхдугаар наадам энэ сарын 11-16-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдана.
Энэхүү элсний спортын анхдугаар наадамд 97 орны 1000 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөх ба тус наадамд манай улсаас 3х3 сагсанбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцож байна.
3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй эмэгтэй тус бүр 16 улсын баг өрсөлдөж байгаагаас манай эмэгтэй баг С хэсгийг, эрэгтэй баг маань D хэсгийг тус тус тэргүүлэн оролцож байна.
Манай багуудын тоглолтын хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Эмэгтэй баг
- 10.13 өдөр, 21:40 цагт МОНГОЛ : МАДАГАСКАР
- 10.14 өдөр, 01:00 цагт МОНГОЛ : БРАЗИЛ
- 10.15 өдөр, 23:20 цагт МОНГОЛ : НИДЕРЛАНД
Эрэгтэй баг
- 10.14 өдөр, 22:30 цагт МОНГОЛ : ЙОРДАН
- 10.15 өдөр, 01:50 цагт МОНГОЛ : НАМИБИ
- 10.16 өдөр, 01:50 цагт МОНГОЛ : УКРАИН