“Улаанбаатар төмөр зам” ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоноглосон тусгай үйлчилгээний вагоныг 2016 онд ашиглалтад оруулж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн.
Тэгвэл тус вагоныг үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр даваа гараг бүр Эрдэнэт, лхагва, бямба гараг бүр Дархан, пүрэв гараг бүр Замын-Үүд чиглэлүүдэд аялуулж эхэлжээ.
Цагийн хуваарь:
-Даваа гараг бүр УБ-с 20:35 хөдлөөд, Эрдэнэт-д 07:45 ирнэ.
-Лхагва, Бямба гараг бүр УБ-с 17:45 хөдлөөд, Дархан-д 00:20 ирнэ. Буцах нь Дархан-с 05:30 хөдлөөд, УБ-т 12:10 цагт ирнэ.
-Пүрэв гараг бүр УБ-с 17:15 хөдлөөд, Замын-Үүд-д 07:20 ирнэ. Буцах нь Замын-Үүд-с 18:05 цагт хөдлөөд, УБ-т 08:45 цагт ирнэ.
Налуу шат болон тэргэнцэртэй хүмүүс саадгүй хэрэглэж болохуйц ариун цэврийн өрөөтэй болгож тохижуулсан галт тэргэнд зургаан хөгжлийн бэрхшээлтэй иргэн асран хамгаалагчийн хамт зорчих боломжтой.